"БАГАНАТ ӨРГӨӨ" КОМПАНИ ГХДТ-ИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 358 АЙЛЫГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОЖЭЭ

Уншсан тоо: 632
Нийтлэгдсэн: 2019 оны 01 сарын 31

Баянзүрх дүүргийн 8-р хороо, Батлан Хамгаалахын Их Сургууль орчмын А хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа "Баганат Өргөө" компанийн  64 айлын орон сууц ашиглалтанд орж, газраа чөлөөлсөн иргэд шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. 

"Баганат Өргөө" компанийн хувьд 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд  358 айлын орон сууцыг ашиглалтанд оруулаад байна.

Түүнчлэн  инженерийн шугам сүлжээг газар доорхи барилга байгууламжаар бүрэн шийдвэрлэсэн нь Улаанбаатар хотод байгаа хамгийн том тунелийн систем болсон юм.

Шинээр ашиглалтанд орж буй 64 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолд Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын орлогч дарга Б.Азжаргал болон иргэдийн төлөөлөл оролцлоо.


Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү:

"Монгол Улсын Засгийн Газраас ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хоёрдогч болон гуравдагч эх үүсвэрээс шийдвэрлэх зорилт тавьж, Хөгжлийн Банкнаас хөрөнгө оруулалтыг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүллээ. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгч компаниуд эх үүсвэртэй болж эхэлж байна. 2018 онд 4000 гаруй айлын янданг буулгасан бол энэ онд 8000 гаруй айлыг орон сууцтай болгох зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн төсөл амжилттай хэрэгжсэнээр нийт 89.980 айл орон сууцтай болох юм. Сар шинийн баярын босгон дээр шинэхэн өргөөндөө орж буй та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе".

“Баганат өргөө” группын ерөнхий захирал О.Батсайхан:

"Манай компанийн хувьд 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээг газар доорхи барилга байгууламжаар бүрэн шийдвэрлэсэн. Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд өнөөдрийг хүртэлхи хугацаанд 358 айлын орон сууцыг ашиглалтанд орууллаа. 2019 онд 500 айлын орон сууцыг ашиглалтанд өгөх зорилт тавин ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд Монгол Улсын Хөгжлийн Банк дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа гэсэн сайхан мэдээ байна. Бидний зүгээс энэ төсөлд хамрагдвал байрныхаа борлуулах үнийг бууруулах боломжтойг хэлмээр байна".

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгч, нийслэл гэсэн гурван талаас зөвшилцөн, гэрээ байгуулж, нэг зорилгын дор нэгдэж чадсанаар хэрэгжих нөхцөл бүрддэг онцлогтой төсөл.

Энэ амаргүй төсөлд 2013 оноос хойш төсөл хэрэгжүүлэгчдээ манлайлан ажиллаж, Улаанбаатар хотдоо хамгийн томд тооцогдох тунелийн системийг хийж гүйцэтгэн, 358 айлыг шинэ байртай болгосон  "Баганат Өргөө" компанийн хамт олон нийт 5000 орчим айлын орон сууцны цогцолбор хорооллын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

                                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим