Шинэ мэдээ
Орон сууц
Хамгийн ...
Мэдээ, нийтлэл
Хэрэгцээт линкүүд
Бидний тухай
Барилгын компаниуд
”Монхаус” ХХК
Хаяг: СБД, 7-р хороо Эрхүүгийн гудамж Ориент центрийн 5 давхар
Утас: 70135878, 11-350134
Факс: 11-350230
И-мэйл: info@monhouse.mn
Вэб: www.monhouse.mn
Танилцуулга:

Тус  компани нь 2001 оны 11-р сард барилга угсралт, гадаад дотоод худалдааны чиглэлээр анх байгуулагдаж 2002 оны 8 дугаар сард “Арко Порежект” ХХКомпаний зураг төслөөр СБДүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 12 давхар 43 айлын анхны орон сууцны барилгаа барьж эхлэн 2004 оны 9-р сард ашиглалтанд оруулсан. Тус барилгаараа ”Монгол Улсын Бичин жилийн шилдэг барилга”, “Өргөмжлөл” хүртсэн. Мөн 2005 онд “Их Бүтээн байгуулалтын эзэд”, 2007 оны “Шилдэг аж ахуй нэгж”, 2007 оны “Шилдэг ажил олгогч эзэн” зэрэг шагнал, өргөмжлөлүүдийг тус тус хүртсэн.

     2007 оноос Тус кампани нь Хаалганы үйлдвэрийг байгуулж барьсан барилгуудынхаа дотор хаалгануудыг хийж гүйцэттэж байгаа. Мөн цаашид шинэ дэвшилтэд технологоор элит болон энгийн өнгө загварын өргөн сонголттой шинэ загварын хаалга үйлдвэрлэн хэрэглэгч таньд хүргэхийн төлөө ажиллаж байна.

 

Зорилго

    "Монхаус"  компани нь монгол улсын хүн амын тулгамдсан асуудал болсон чанартай сайн орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх зорилготой ажиллаж байна.

     Орчин үеийн шинэ техник технологоос хоцрохгүй барьж байгаа барилгадаа нэвтрүүлэн, орон сууцны барилга байгууламжийн үр ашигтай шинэлэг архитектур төлөвлөлт, амьдрах тааламжтай орчныг бий болгон хөгжүүлэх явдал бөгөөд экологид ээлтэй үйл ажиллагааг дэмжиж ажиллах, хамгийн гол нь бид хэрэглэгчдэд чанартай, найдвартай барилга байгууламж барьж нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 Монхаус компани нь барилгуудад шинэлэг санаа, шинэ технологи тусгагдсан, барилгуудын гадна фасад нь өнгө үзэмж сайтай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологоор хийгдсэн байгальд болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй барилгын материалаар хийгддэг бөгөөд гадна тохижилт, гэрэлтүүлэг хийгдсэн. Айл өрх бүр хуваарилах хайрцаг бүхий халаалт, орчин үеийн системийг иж бүрдлээр нь тавьж мөн домофон систем байрлуулсан, дотор засалд шинэлэг санаа гаргасан тус компаний чадварлаг инженер, мэргэжилтнүүд нэг баг болон ажиллаж байна.

 

Хэрэгжүүлсэн төслүүд
  • СБД,1 хороо, Улаанбаатар Буян ХХК-ны хойно 77 айлын орон сууц
  • 22 айлын орон сууц
  • ORIENT CENTER.
  • 5 давахр 18 айлын орон сууц
  • 20 айлын орон сууц
  • Чингэлтэй дүүрэг 2-р хороо Ус дулаан дамжуулах төвийн / ЦТП / болон 2 давхар оффисийн барилга.
  • 18 айлын орон сууц
  • 23 айлын орон сууц
  • 43 айлын орон сууц
Видео байхгүй байна.
Бүх орон сууц
Шинэ орон сууцны
дундаж үнэ
Олон өрөө:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5+
Санал асуулга
Орон сууцны үнэ цаашид...
© 2012 - www.shinebair.mnУлаанбаатар хотын бүх шинэ орон сууцны мэдээлэл