Шинэ мэдээ
Орон сууц
Хамгийн ...
Мэдээ, нийтлэл
Хэрэгцээт линкүүд
Бидний тухай
Барилгын компаниуд
”Алтан трейд” ХХК
Хаяг: Баянгол дүүрэг, 5 хороо, Кристал Сити цогцолбор, 302 тоот Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар хот
Утас: 9903-9096, 9655-9096
Вэб: www.altantrade.mn
Танилцуулга:

Алтан трейд ХХК анх 2008 онд орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий барилгын төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой үүсгэн байгуулагдсан. Дотоодын зах зээл дээр орон сууцны эрэлт хэрэгцээ өндөр байгаа энэ үед, дундаж орлоготой болон залуу гэр бүлүүдийг чанартай орон сууцаар хангах асуудал чухал байгаа юм. Бид зах зээлийн энэхүү хэсэгт чиглэж ажиллахын зэрэгцээ өөрсдийн захиалагч нарыг урт хугацаанд үнэ цэнэ нь өсөж, дараагийн үедээ бахархалтай өвлүүлэн үлдээх чанар бүхий  хөрөнгөтэй байлгахыг зорьж ажилладаг болно.

Бид өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүдийн байршил, зах зээлийн урт хугацааны хэрэгцээ, дэлхийн чиг хандлагыг нарийн судалж архитектурын шийдэл, ландшафт, орон сууцны төлөвлөлтийг боловсруулдаг юм. Дундаж хэмжээний талбай бүхий орон сууцнуудын талбайн ашиглалтыг нарийн тооцож,  барилгад тохирох дэд бүтцийн шийдлүүдийг хамгийн оновчтой байхаар тооцож ажилладаг болно.

Бид чиглэл тус бүрийн шилдэг мэргэжилтнүүд, зөвлөхүүдээр өөрсдийн багийг бүрдүүлж, гадаадын болон дотоодын нэр хүнд бүхий хувь хүмүүс, байгууллагуудтай хамтран ажилладаг юм. Аливаа төслийн шийдлийг гаргахад бид олон талын судалгааг хийж, бүх талын нөхцөл байдлуудыг урьдчилан нарийн тооцож ажиллах зарчим баримтладаг болно.

Хэрэгжүүлсэн төслүүд
  • БГД, 5 хороо, ”Өргөө-68” орон сууц
Видео байхгүй байна.
Бүх орон сууц
Шинэ орон сууцны
дундаж үнэ
Олон өрөө:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5+
Санал асуулга
Орон сууцны үнэ цаашид...
© 2012 - www.shinebair.mnУлаанбаатар хотын бүх шинэ орон сууцны мэдээлэл