Шинэ мэдээ
Орон сууц
Хамгийн ...
Мэдээ, нийтлэл
Хэрэгцээт линкүүд
Бидний тухай
Барилгын компаниуд
Мэдээ мэдээлэл
“Асар Өргөө” компани 7 дугаар хороололд 750 айлын газар чөлөөлнө
2013 оны 9 сарын 12

 

Орон сууцны 7 дугаар хороололд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсон “Асар Өргөө” компани өчигдөр төслийн нээлтээ хийлээ.

“Шинэ дэлхий” телевизийн зүүн талын гэр хороололд болсон уг арга хэмжээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн Дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг Даргын орлогч Л.Амарзаяа, Гэр Хорооллын Хөгжлийн Газрын дарга Ш.Ганхуяг нар оролцсон юм.

“Асар Өргөө” компани 7 дугаар хороололд нийт 7 хэсгийн 750 айлын 45,8 га талбайг чөлөөлөхөөс 12 га-г нь орон сууцжуулж бусад талбайд нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж барихаар төлөвлөсөн байна.

“Эхний барилгын шав тавьж байгаа И хэсэгт 84 айл амьдардаг, одоогоор 4 айлын газар чөлөөлж, 102 айлын 16 давхар орон сууцны ажлаа эхлүүлж байна. Энэ орон сууцаа 2014 оны сүүлчээр ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бүти” компани ажиллаж байна.

“Төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 7 хэсэгтээ750 айлын орон сууц барьж, газар чөлөөлсөн оршин суугчдаа оруулаад цаашдаа шинээр төлөвлөгөө батлуулан орон сууц бариад явна. Иргэдтэй тохиролцоход ихээхэн хүндрэлтэй байсан, 300 м.кв газрынхаа оронд  тэрбум төгрөг нэхсэн хүн ч байлаа. Бид иргэдэд бэлэн мөнгө өгөлгүйгээр орон сууцаар солихоор гэрээ хийж байгаа, 6 дугаар сард төсөл хэрэгжүүлэх эрхээ авснаас хойш нэг айлтай гэхэд л дунджаар 100-150 удаа уулзаж байж тохиролцоонд хүрч чадсан, их тэвчээр шаарддаг ажил юм байна” гэж төслийн менежер Ц.Ядамсүрэн ярьж байна.

100 айлд өмнөх жилүүдэд хэрэгжиж байсан орон сууцжуулах төслийн хүрээнд газар чөлөөлөлт явагдаж байсан юм. “Асар Өргөө” компанийн төсөл хэрэгжүүлэх 45,8 га газар дээр гэхэд л 76 айлын 32292,29 м.кв талбайг нийслэлээс чөлөөлсөн байсны 1209 м.кв буюу 2 айлын газар нь эхний барилгын ажлаа эхлүүлж буй И блокт хамрагддаг байна. Харин Й хэсэгт нь 24 айлын  9089,15 м.кв газрыг чөлөөлсөн байсан нь хамгийн олон айл газраа чөлөөлж өгсөн хэсэгт тооцогдоно. Энэ хэсэгт харьцангуй олон айл өрх амьдардаг тул компани одоо 171 айлын газрыг чөлөөлөхөөр байгаа юм.

7 дугаар хороололд нийт 3063 айл өрх оршин суудаг гэсэн тоо бий. Эдгээрийн 750 айлынх нь газар дээр “Асар Өргөө” компани ийнхүү нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж бүхий орон сууцны төсөл хэрэгжүүлэх бол “Заг”, “Бэрэн” группууд өөр өөрсдийн төсөл хэрэгжүүлэх талбай дээр дахин төлөвлөлт хийснээр нийт 10950 айлын орон сууцанд 46 мянган хүн ам оршин суух юм.

 

 

 

 

 

 

                                                                                                                       П.Болор

 

 

Бүх орон сууц
Шинэ орон сууцны
дундаж үнэ
Олон өрөө:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5+
Санал асуулга
Орон сууцны үнэ цаашид...
© 2012 - www.shinebair.mnУлаанбаатар хотын бүх шинэ орон сууцны мэдээлэл