Шинэ мэдээ
Орон сууц
Хамгийн ...
Мэдээ, нийтлэл
Хэрэгцээт линкүүд
Бидний тухай
Барилгын компаниуд
Мэдээ мэдээлэл
“Эрин” хотхоны орон сууц амьжиргааны түвшинд нийцэхээр үнэтэй байх гэнэ
2013 оны 6 сарын 12

 

“Хэдэн орон сууцны байшин барьчихаад түүнийгээ хороолол гэж нэрлээд байгаатай санал нийлэхгүй, сургууль, цэцэрлэг бариагүй бол хороолол гэж хэлэхгүй” гэж НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга хэлж байсныг санаж байна.

Тэгвэл хороолол, хотхон гэсэн нэрэндээ дүйцэхүйц томоохон төслүүд хэрэгжиж эхлэх нь.

Саяхан Налайх дүүрэгт 6000 айлын “Шинэ Налайх” орон сууцны  цогцолборын шав тавьсан бол Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын автомагистралын урд талд буюу Хархорин захын орчимд 2000 айлын “Эрин” хотхон баригдахаар болж байна.

Хотхоны шав тавих ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, “Дайнам” группын захирал Ёжи Сато, “Эрин интернейшнл” компанийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр нарын хүмүүс оролцсон юм.

 Уг хотхоны орон сууцны бүтэц нь 1 өрөөтэй 29,81-36,4 метр квадрат талбайтай сууц 933 ширхэг, 2 өрөөтэй 51,17-58,69 метр квадрат талбайтай сууц 848 ширхэг, 3 өрөөтэй 60,79-74,61 метр квадрат талбайтай сууц 268 ширхэг байхаар төлөвлөгдсөн байна.

Хотхоны 45,4 хувь нь нэг өрөө, 41,4 хувь нь хоёр өрөө, 13,1 хувь нь гурван өрөө сууц  байна гэсэн үг.

4 блок орон сууцыг эхний ээлжинд барих бөгөөд 2014 оны зун ашиглалтад орох ажээ.  Төслийн нийт ажил 3,5 жилийн хугацаанд бүрэн дуусах юм байна.

Энд 16646 метр квадрат авто замын байгууламж, 630 метр квадрат явган хүний зам, 314 машины ил зогсоол, 538 машины битүү дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний төв болон бусад нийгэм соёлын дэд бүтэцтэй байх юм.

Үнийн хувьд иргэдийн амьжиргааны түвшинд нийцэхүйц байх болно гэдгийг ч хэлж байна.

                                                                                                                                              П.Болор

 

 

 

 

Бүх орон сууц
Шинэ орон сууцны
дундаж үнэ
Олон өрөө:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5+
Санал асуулга
Орон сууцны үнэ цаашид...
© 2012 - www.shinebair.mnУлаанбаатар хотын бүх шинэ орон сууцны мэдээлэл