Шинэ мэдээ
Орон сууц
Хамгийн ...
  • Хурд группын барьсан "KH"-ын 11 давхарт 40м2-тай 2 өрөө байр яаралтай түрээслүүлнэ. Утас:95091069
  • БГД, Гэмтэлийн эмнэлэгийн голийн зам дагуу байршилтай орон сууцны 1 давхарт байрладаг 280м2 талбайтай худалдаа үйлчилгээ зориулалттай үйл ажиллагаа
  • БЗД, Жуковт жоби-72 ард байрлалтай 12 давхарын 10 давхарт урагшаа баруун харсан цонхтой 60м2 талбайтай 2 өрөө байр яаралтай зарна. Жич: Гал тогооны
  • Хотын төвд 2-р 40 мянгатад 24-р сургуулийн хажууд 16-р байранд 2 өрөө байр зарна, хуучнаар 29м2, гаднаа машин зогсоол хүүхдийн тоглоомын талбайтай.
  • БЗД, Жуковийн замынхаа урд орон сууцны доор 288м2 талбайтай тойрсон 10 цонхтой 5 өрөөтэй хагас фодваль зарна. Одоо үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж
  • БЗД, Сансарийн тунелд 5давхарын 2 давхарт цонх нь баруун болон хойшоо харсан 3 өрөө байрыг яаралтай зарах буюу түрээслүүлнэ. Жич: Сургууль,
  • БЗД, Номноо хотхонд 10давхарын 6 давхарт байршилтай баруун харсан 3 цонхтой 88,51м2 талбайтай 3 өрөө байрыг яаралтай хямд зарна. Жич: Гал тогооны
  • СХД, 15- р хороо, 1-р хороолол 19-р байранд хуучны 44м.кв-тай урагшаа-2 хойшоо-3 харсан нийт 5 цонхтой 2 болкон 2 харанхуй өрөөтэй тохилог саруулхан
  • СХД, 1-р хороолол 32-н автобусны буудлын хойно шинээр ашиглалтанд орсон Саруул өргөө-2 байры 12 давхарт 29,5м.кв-тай 1 өрөө байр зарна. Утас:
  • СХД, 1- р хороолол Цамбагаравт угсармалын 9 давхарын 2 давхарт гал тогоо тусдаа, ванн 00-н өрөө тусдаа 4 өрөө байр зарна. Сулласан байгаа
  • БЗД, Олимп хотхонд ашиглалтанд орсон шинэ 5давхарт байршилтай цонх нь наран талдаа 121,6м2 талбайтай 4 өрөө байрыг яаралтай зарна. Жич: нүүгээд
  • ХУД, Нүхтийн аманд байгалийн үзэсгэлэнт газар 900м2 газартай 225м2 2давхар хаус зарна. Жич: каракасан цутгалттай 64-н тоосгон ханатай, цэвэр бохироо
  • БГД, Нарны хороололд шинэ ашиглалтанд орсон 10 давхарын 1 давхарт байршилтай баруун харсан 3 цонхтой шууд нүүгээд ороход бэлэн 76,46м2 талбайтай 3
  • ХУД, Могул таунд эрүүл цэвэр агаарт шинэ ашиглалтанд орсон 10 давхарын 2давхарт байршилтай баруун зүүн харсан цонхтой 117,49м2 талбайтай 3 өрөө
  • СБД, Элчингийн хороололд бүрэн тавилгатай 10 давхарын 2давхарт зүүн харсан цонхтой хүн амьдараагүй шинэ 3өрөө байрыг гадаад болон дотоодын иргэнд
  • СХД, 19-р хороо, 5 шард байршалтай Залуус хороололд гэрчилгээ нь гарсан 8%-ийн зээлд хамрагдах боломжтой 1-3 өрөө орон сууц зарна.
  • СХД, 21-р хороо, 61-ын гармын цаана 3500м2 газартай, 12x9 хэмжээтэй өвлийн байшинтай ногооны талбайтай, гүний худагтай 60 үхрийн фирм зарна. Жич: Цаг
  • БГД, Төмөр замд, Барс захын хойно 2008 онд ашиглалтанд орсон 6 давхрын 5 давхарт 50 м2 талбайтай баруун тийшээ харсан цонхтой 2 өрөө байрыг яаралтай
  • БЗД, Шинэ дөл хотхоны хажууд байршилтай 2014 оны 04-р улиралд ашиглалтанд орох 12-4 давхарт бүх цонх нь наран талдаа 2 өрөө 48,9 м2 байрыг маш хямд
  • СБД, Шарга морьтын зусланд модон дундаа 1000м2 газартай тоосгон 38-н ханатай мансартай байшинтай террастай, нэг машины гаражтай зуслангийн байшин
  • БЗД, Кристалл таун хотхонд 16давхарын 4давхарт бүх цонх нь наран талдаа 79,56м2 талбайтай 3 өрөө байр, гаражийн хамт яаралтай хямд зарна. Жич: гал
  • СХД, Геологийн лаборторийн ард төв зам дагуу байршилтай 1га газартай 2,210м2 талбайтай 2 давхар оффис болон үйлдвэрийн зориулалттай дүүжин крантай
  • СХД, Хархорин захын ард байрны дунд байршилтай 400м2 талбайтай, 5давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг техникийн нөхцөл гарсан одоо барилга
  • БЗД, Бөхийн өргөөнөөс урагшаа Наран ундраа төвийн баруун талд шинээр ашиглалтанд орсон Наран өргөө орон сууцны 1 давхарын 400м.кв талбай
  • БЗД, Бөхийн өргөөнөөс урагшаа Наран ундраа төвийн баруун талд Наран өргөө орон сууцны 41,2; 42; 50; 37; 67; 70мкв оффисын байруудыг түрээслүүлнэ.
  • БЗД, Шинэ дөл хотхоны зүүн талд шинээр ашиглалтанд орсон байранд 59,45м.кв 2 өрөө байр худалдана.
  • БГД, 25-р эмийн сангийн ойролцоо 51-р сургуулийн зүүн талд байрлах 2008 онд ашиглалтанд орсон 5 давхар байрны 5 давхарт нь баруун болон хойшоо харсан
  • БГД, 4-р хороо, 10-р хорооллын замын урд голден парк хотхоны хажууд байрлалтай одоо ашиглалтанд орж байгаа Цоглог хотхонд 5 давхрын 56мкв талбайтай,
  • БЗД, Эрэл сургуулийн чанх урд 6 давхар байрны 2 давхарт 140м2 талбайтай, гал тогоо тусдаа, 3 том унтлагын өрөөтэй, 2 ариун цэврийн өрөөтэй, баруун
Мэдээ, нийтлэл
Хэрэгцээт линкүүд
Бидний тухай
Барилгын компаниуд
Мэдээ мэдээлэл
8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн ЕРӨНХИЙ ЖУРАМ
2013 оны 6 сарын 6

Засгийн газрын 2013 оны ... -ны

... дугаар тогтоолын хавсралт

 

 

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН

ЕРӨНХИЙ НӨХЦЛИЙГ ТОГТООХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэ журмын зорилго нь Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын иргэд /цаашид “Зээлдэгч” гэх/-д олгох орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцлийг тогтооход оршино.

 

1.2. Энэ журмаар олгох ипотекийн зээлийг Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, заавал байлгах нөөцийн шаардлагыг ханган ажиллаж байгаа банкаар дамжуулан олгоно.

 

1.3. Энэ журмын дагуу инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад орсон шинэ орон сууц болон инженерийн дэд бүтэцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг худалдан авах хүсэлтэй Монгол Улсын иргэнд орон сууцны ипотекийн зээлийг олгоно. 

 

1.4. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн үйл ажиллагаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, түүнтэй нийцүүлэн баталсан бусад журам, тухайн банкны өөрийн зээлийн үйл ажиллагаандаа мөрдөж байгаа журмын дагуу хэрэгжинэ.

 

1.5. Энэ журам нь Ипотекийн санхүүжилтийн тогтолцооны бүрдэл хэсэг болно.

 

Хоёр. Зээлийн ерөнхий нөхцөл

 

2.1. Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын  дагуу тооцсоноор 80 м2-аас дээшгүй байна.

 

2.2. Ипотекийн зээлийн хугацаа нь  20 хүртэл жил байна.

 

2.3. Ипотекийн зээлийн хүү жилийн 8 /±1/ хувьбайх бөгөөд жилийн инфляциас хамаарч улиралд нэг удаа өөрчлөгдөж болно. Ипотекийн зээлийн хүү нь Монголбанк, Засгийн газрын хооронд байгуулсан "Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах санамж бичиг"-ийн хүрээнд батлах "Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох журам"-ын дагуу тодорхойлогдоно.

 

2.4. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн  10-30 хүртэлх хувь байна.  Монголбанкнаас тогтоосон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээнээс бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийн үйл ажиллагааг Засгийн газар тусгайлан тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. 

 

2.5. Зээлдэгч өөрийн өмчлөлд байгаа хуучин орон сууцыг барьцаа болгон зээл авч, энэ журмын дагуу олгох орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж болно.

 

2.6. Өр, орлогын харьцаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д зааснаар татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байна.

 

2.7. Зээлийн барьцаа нь энэ журмын 2.5-д заасан хуучин орон сууц болон энэ журмын дагуу олгосон зээлээр худалдан авах орон сууц байна.

 

2.8. Зээлийн гэрээнд тусгаснаар зээлдэгч зээлийн урьдчилан төлөлт хийж болно.

 

2.9. Энэ журмаар олгох зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй зээл байна.

 

2.10. Орон сууцны ипотекийн зээл олгож эхэлснээс хойш 7 сарын хугацаанд банк өмнө нь олгосон орон сууцны ипотекийн зээлийг энэ журмын дагуу олгох орон сууцны ипотекийн зээлд шилжүүлэх, зээлийн дахин санхүүжилт хийхийг хориглоно.

 

2.11. Банк зээлийн дахин санхүүжилт хийхдээ дараахь зарчмыг баримтална:

 

          2.11.1. дахин санхүүжилтийн хэмжээ өмнөх орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлээс ихгүй байх;

 

          2.11.2. дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь зээлийн нөхцөлийн болон зээлдэгчийн шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байх;

 

          2.11.3. дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь сүүлийн 6 сарын хугацаанд зээлийн сайн түүхтэй, зээлийн эргэн төлөлт нь хэвийн ангилалд байх;

 

          2.11.4. дахин санхүүжилтээр олгож байгаа орон сууцны ипотекийн зээл нь бүрэн хорогдох,  тогтмол хүүтэй байх.

 

2.12. Энэ журмын 3.1.3, 3.1.4-д заасны дагуу олгосон орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг энэ журмын дагуу олгох зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэхгүй.

 

2.13. Нийтийн зориулалттай орон сууцны ипотекийн зээлээс бусад ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэхгүй.

 

Гурав. Зээлдэгчид тавих шалгуур үзүүлэлт

 

3.1. Энэ журмын дагуу орон сууцны ипотекийн зээл авах хүсэлт гаргаж байгаа иргэн дараахь шаардлагыг хангасан байна:

 

          3.1.1. Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;

                       

          3.1.2. банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;

 

          3.1.3. өрхийн[1] гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

 

          3.1.4. өрхийн гишүүний аль нэг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд (хуучнаар), Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.

 

3.2. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн барьцаа болох орон сууц нь дараахь шаардлагыг хангасан байна:

 

          3.2.1. Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх;

 

          3.2.2. нийт талбай нь 80 м2-аас дээшгүй орон сууц байх;

 

          3.2.3. Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу хөрөнгийн болон амь насны даатгалд хамрагдсан байх;

 

          3.2.4. үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;

 

          3.2.5. барьцаалбар үйлдсэн байх;

 

          3.2.6. банк ипотекийн зээлийн барьцаа болж байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй байна.

 

Дөрөв. Бусад

 

4.1. Энэ журмын хэрэгжилтэд орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, сангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус тус хяналт тавьж ажиллана.

 

4.2. Энэ журмын заалттай холбоотой маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд нэгдсэн шийдвэрт эс хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

4.3. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

_________ oOo ________



[1]Өрх гэж хуулийн дагуу гэрлэлтээ баталгаажуулсан эхнэр, нөхөр, эсвэл орон сууцны ипотекийн зээлийн өр, орлогын харьцаа тооцоход орлого нь хамрагдсан, орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдүүдийг хэлнэ.  

 

 

 

 

Бүх орон сууц
Шинэ орон сууцны
дундаж үнэ
Олон өрөө:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5+
Санал асуулга
Орон сууцны үнэ цаашид...
© 2012 - www.shinebair.mnУлаанбаатар хотын бүх шинэ орон сууцны мэдээлэл