Шинэ мэдээ
Орон сууц
Хамгийн ...
  • Хурд группын барьсан "KH"-ын 11 давхарт 40м2-тай 2 өрөө байр яаралтай түрээслүүлнэ. Утас:95091069
  • БГД, Гэмтэлийн эмнэлэгийн голийн зам дагуу байршилтай орон сууцны 1 давхарт байрладаг 280м2 талбайтай худалдаа үйлчилгээ зориулалттай үйл ажиллагаа
  • БЗД, Жуковт жоби-72 ард байрлалтай 12 давхарын 10 давхарт урагшаа баруун харсан цонхтой 60м2 талбайтай 2 өрөө байр яаралтай зарна. Жич: Гал тогооны
  • Хотын төвд 2-р 40 мянгатад 24-р сургуулийн хажууд 16-р байранд 2 өрөө байр зарна, хуучнаар 29м2, гаднаа машин зогсоол хүүхдийн тоглоомын талбайтай.
  • БЗД, Жуковийн замынхаа урд орон сууцны доор 288м2 талбайтай тойрсон 10 цонхтой 5 өрөөтэй хагас фодваль зарна. Одоо үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж
  • БЗД, Сансарийн тунелд 5давхарын 2 давхарт цонх нь баруун болон хойшоо харсан 3 өрөө байрыг яаралтай зарах буюу түрээслүүлнэ. Жич: Сургууль,
  • БЗД, Номноо хотхонд 10давхарын 6 давхарт байршилтай баруун харсан 3 цонхтой 88,51м2 талбайтай 3 өрөө байрыг яаралтай хямд зарна. Жич: Гал тогооны
  • СХД, 15- р хороо, 1-р хороолол 19-р байранд хуучны 44м.кв-тай урагшаа-2 хойшоо-3 харсан нийт 5 цонхтой 2 болкон 2 харанхуй өрөөтэй тохилог саруулхан
  • СХД, 1-р хороолол 32-н автобусны буудлын хойно шинээр ашиглалтанд орсон Саруул өргөө-2 байры 12 давхарт 29,5м.кв-тай 1 өрөө байр зарна. Утас:
  • СХД, 1- р хороолол Цамбагаравт угсармалын 9 давхарын 2 давхарт гал тогоо тусдаа, ванн 00-н өрөө тусдаа 4 өрөө байр зарна. Сулласан байгаа
  • БЗД, Олимп хотхонд ашиглалтанд орсон шинэ 5давхарт байршилтай цонх нь наран талдаа 121,6м2 талбайтай 4 өрөө байрыг яаралтай зарна. Жич: нүүгээд
  • ХУД, Нүхтийн аманд байгалийн үзэсгэлэнт газар 900м2 газартай 225м2 2давхар хаус зарна. Жич: каракасан цутгалттай 64-н тоосгон ханатай, цэвэр бохироо
  • БГД, Нарны хороололд шинэ ашиглалтанд орсон 10 давхарын 1 давхарт байршилтай баруун харсан 3 цонхтой шууд нүүгээд ороход бэлэн 76,46м2 талбайтай 3
  • ХУД, Могул таунд эрүүл цэвэр агаарт шинэ ашиглалтанд орсон 10 давхарын 2давхарт байршилтай баруун зүүн харсан цонхтой 117,49м2 талбайтай 3 өрөө
  • СБД, Элчингийн хороололд бүрэн тавилгатай 10 давхарын 2давхарт зүүн харсан цонхтой хүн амьдараагүй шинэ 3өрөө байрыг гадаад болон дотоодын иргэнд
  • СХД, 19-р хороо, 5 шард байршалтай Залуус хороололд гэрчилгээ нь гарсан 8%-ийн зээлд хамрагдах боломжтой 1-3 өрөө орон сууц зарна.
  • СХД, 21-р хороо, 61-ын гармын цаана 3500м2 газартай, 12x9 хэмжээтэй өвлийн байшинтай ногооны талбайтай, гүний худагтай 60 үхрийн фирм зарна. Жич: Цаг
  • БГД, Төмөр замд, Барс захын хойно 2008 онд ашиглалтанд орсон 6 давхрын 5 давхарт 50 м2 талбайтай баруун тийшээ харсан цонхтой 2 өрөө байрыг яаралтай
  • БЗД, Шинэ дөл хотхоны хажууд байршилтай 2014 оны 04-р улиралд ашиглалтанд орох 12-4 давхарт бүх цонх нь наран талдаа 2 өрөө 48,9 м2 байрыг маш хямд
  • СБД, Шарга морьтын зусланд модон дундаа 1000м2 газартай тоосгон 38-н ханатай мансартай байшинтай террастай, нэг машины гаражтай зуслангийн байшин
  • БЗД, Кристалл таун хотхонд 16давхарын 4давхарт бүх цонх нь наран талдаа 79,56м2 талбайтай 3 өрөө байр, гаражийн хамт яаралтай хямд зарна. Жич: гал
  • СХД, Геологийн лаборторийн ард төв зам дагуу байршилтай 1га газартай 2,210м2 талбайтай 2 давхар оффис болон үйлдвэрийн зориулалттай дүүжин крантай
  • СХД, Хархорин захын ард байрны дунд байршилтай 400м2 талбайтай, 5давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг техникийн нөхцөл гарсан одоо барилга
  • БЗД, Бөхийн өргөөнөөс урагшаа Наран ундраа төвийн баруун талд шинээр ашиглалтанд орсон Наран өргөө орон сууцны 1 давхарын 400м.кв талбай
  • БЗД, Бөхийн өргөөнөөс урагшаа Наран ундраа төвийн баруун талд Наран өргөө орон сууцны 41,2; 42; 50; 37; 67; 70мкв оффисын байруудыг түрээслүүлнэ.
  • БЗД, Шинэ дөл хотхоны зүүн талд шинээр ашиглалтанд орсон байранд 59,45м.кв 2 өрөө байр худалдана.
  • БГД, 25-р эмийн сангийн ойролцоо 51-р сургуулийн зүүн талд байрлах 2008 онд ашиглалтанд орсон 5 давхар байрны 5 давхарт нь баруун болон хойшоо харсан
  • БГД, 4-р хороо, 10-р хорооллын замын урд голден парк хотхоны хажууд байрлалтай одоо ашиглалтанд орж байгаа Цоглог хотхонд 5 давхрын 56мкв талбайтай,
  • БЗД, Эрэл сургуулийн чанх урд 6 давхар байрны 2 давхарт 140м2 талбайтай, гал тогоо тусдаа, 3 том унтлагын өрөөтэй, 2 ариун цэврийн өрөөтэй, баруун
Мэдээ, нийтлэл
Хэрэгцээт линкүүд
Бидний тухай
Барилгын компаниуд
Мэдээ мэдээлэл
Дахин төлөвлөлтийн эргэн тойронд
2013 оны 4 сарын 17

 

 

Гэр хорооллыг орон сууцжуулах ажилд оролцооч гэж нийслэлийн зүгээс компаниудыг урьж уулзаж байсан үеийг бодвол ажил хийгдээд эхлэх нь эхэлсэн. Урилгын дагуу олон компани саналаа өгч, нийслэлээс томилогдсон ажлын хэсэг санхүүгийн чадвар, ажиллах хүчний нөөц, хөрөнгө босгох чадвар зэргийг нь харгалзан үзэж 18 компанийг шалгаруулсан юм.

Тэдгээр компаниуд 7-хон хоногийн дотор иргэдэд компаниа танилцуулах гэж үзлээ, тухайн компанитай хамтран ажиллах үгүйгээ сонгох сонгууль хүртэл хийгээд амжлаа. УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт Сонгинохайрхан дүүрэгт болсонтой  зэрэгцээд дахин төлөвлөлтийг дэмжих санал хураалт хэд хэдэн байршилд болсон.

Тэр ч бүү хэл УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хийж буй мэт  буруу ойлголт иргэдэд төрүүлнэ гэж үзээд  тус дүүргийн дахин төлөвлөгдөх байршил болох Ханын материал орчимд санал хураалт явуулаагүй.

“Бодо Инвест” компани Ганданд төсөл хэрэгжүүлэх санал өгөөд, ажлын хэсгийн шалгуурыг давсан боловч иргэдтэй нэг хоёр удаа уулзаж, уур амьсгалыг мэдрэнгүүтээ төсөл хэрэгжүүлэхээс татгалзсан тул санал хураалтад оролцоогүй.

Ингээд дахин төлөвлөгдөх байршлуудын 16 багцад санал хураалт явагдсанаас  Ганданд төсөл хэрэгжүүлэх байсан хоёр компани иргэдийн дэмжлэг авч чадсангүй. Санал хураалтад оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн дэмжлэг авч чадвал хоёрдугаар шатанд шалгарах ёстой байлаа.

Харин хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн компаниуд дараагийн шатны ажил болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 75 хувьтай гэрээ хийх ажилдаа энэ сарын 8-наас эхлэн орсон юм.  “Буурал Сутай”, “Асар Өргөө” компаниуд  хоорондоо түншлэлийн гэрээ байгуулан  Хайлаастын 72 дугаар сургууль орчмын 15 га газарт төсөл хэрэгжүүлэхээр иргэдэд төслөө танилцуулж явна.

“Буурал Сутай”  компанийн ерөнхий захирал П.Дарамбазартай холбогдож сурталчилгааны ажил хэр яваа, иргэд ямархуу санал бодолтой байгаа талаар тодрууллаа.

                    

Газрын үнэлгээн дээр тохиролцоход хүнд байна

-Иргэдээс 75 хувийн дэмжлэг авах ёстой ажил эхлээд 10-аад хоночихлоо. Иргэдийн санаа бодол ямар байна? Тохиролцоход хүнд байна уу?

-Энэ бас шаггүй ажил байна шүү. Иргэдийн дийлэнхи нь дахин төлөвлөлтийг дэмжиж байна. Гэвч газрынхаа үнэн дээр тохирохгүй талдаа байна.

-Төрөөс үнэ ханш тогтоосонгүй. Гэхдээ компаниудын хэлж байгаа дундаж ханш хэдэн төгрөг байгаа бол?

-Ихэнхи компани ам метр газрыг 100.000 төгрөгөөр худалдаж авах санал тавьж байгаа боловч ам метрийг нь 250.000-300.000 төгрөг, бүр түүнээс дээш ч үнээр өгнө гэцгээж байна. Хайлаастад хашаа байшингийн  үнэ 15-40 сая төгрөг байсан гэж байгаа боловч одоо бүр явж өгсөн байна лээ.

-Иргэд дахин төлөвлөлтийн талаар хэр ойлголттой байна?

-Ямар ч ойлголтгүй хүмүүс их байнаа. “Луйварчдад газраа битгий өгөөрэй, та нарын газар тэрбум төгрөг болно гэж дарга нар хэлсэн” гэж ярих хүмүүс ч олон байна. Ер нь 30 хоногийн хугацаа гэдэг маш богино байна. Дээрээс нь сурталчилгаанд нийслэлээс дэмжлэг хэрэгтэй байх юм, компаниуд бор зүрхээрээ л явж байна даа.

-Газраасаа битгий салаарай гэчихээд, араас нь компаниудыг ажиллуулахаар явуулаад байгааг  би ч бас ойлгохгүй л байна.Танай компани гэхэд хэдэн удаа уулзалт хийв?

-Манай төлөвлөгдөх бүсэд 87 өрх айл амьдарч байгаа. Хажуугаар нь аж ахуйн нэгжүүд байна. Бид нэг бүрчлэн уулзсан. Одоо дараагийн уулзалтаа хийх гэж байна.

- Иргэдтэй тохирлоо гэж бодъё. Орон сууцаар солих, газраа шууд зарах гэсэн сонголтуудын алийг нь илүү сонгохоор харагдаж байна? Голдуу нам давхрын орон сууц баригдах уу?

-Хөрсний шинжилгээ авна. Тэгж байж хэдэн давхар орон сууц барихаа шийднэ. Ер нь амьжиргааны түвшин сайнгүй талдаа юм билээ. Тэгэхээр бас нэг их олон айлын орон сууц барих уу гэдгээ бодолцох хэрэг гарах байх. Иргэд газар, үл хөдлөх хөрөнгөө орон сууцаар сольчихно гэж байнаа. Гэхдээ газрын үнэлгээн дээр л тохироход хэцүү юм. Хаусанд орно гэх айл байна, шууд зараад явчихнаа гэсэн оршин суугч ч байна.

-Орон сууц баригдах хугацаанд иргэдээ хаана суурьшуулах санал тавьж байна вэ?

-Өөрийнхөө баригдаж буй байранд нэг хэсгийг оруулна, мөн түрээсийн байранд оруулах зэргээр тохиролцоно. Ямар ч байсан энэ ажлыг бариад авсан юм хойно эцсийг нь хүртэл үзнэ дээ гэж бодоод, зүтгээд уйгагүй явж байна.

-За баярлалаа. Ажлын амжилт хүсье.

                     

П.Болор

 

 

 

Бүх орон сууц
Шинэ орон сууцны
дундаж үнэ
Олон өрөө:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5+
Санал асуулга
Орон сууцны үнэ цаашид...
© 2012 - www.shinebair.mnУлаанбаатар хотын бүх шинэ орон сууцны мэдээлэл