Шинэ мэдээ
Орон сууц
Хамгийн ...
Мэдээ, нийтлэл
Хэрэгцээт линкүүд
Бидний тухай
Барилгын компаниуд
Мэдээ мэдээлэл
“Залуус хороолол”-ын чанарыг ирээд л үз.
2013 оны 3 сарын 1

 

 

Манай сайтад сайн муугаар хамгийн их сэтгэгдэл авсан орон сууц нь “Залуус хороолол”. 1360 айлын энэ орон сууц 2013 оны IV улиралд багтан ашиглалтад орно гэж  Залуус хорооллын борлуулалтын албаны дарга М. Нямтулга өгүүллээ. Уг хорооллын үнэ хийгээд чанарын талаар ярьсан түүний ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэе.

 

 

 

 

- Залуус хорооллынхоо талаар товч танилцуулаач?

-Ханхур Холдинг компани Голомт банктай хамтран энэ төслийг хэрэгжүүлж байгаа. 1360 айлын орон сууц. Байр бүрийн нэг давхарт үйлчилгээний төвүүд  байрлана.Залуус хороолол нь залуу гэр бүлүүдэд зориулсан 22,1 мкв нэг өрөө байрнаас 59,7мкв 4өрөө хүртэлх бага хэмжээтэй олон сонголт бүхий орон сууцнаас бүрдсэн. 15 давхар энэ хороолол 21 төрлийн орон сууцыг хэрэглэгчдэд санал болгож байгаа.

- Хүйтний улиралд ихэнх барилгын ажил зогсдог. Ийнхүү зогссоноос болж барилгын ашиглалтад орох хугацаа хойшлогддог.  “Залуус хороолол хугацаандаа ашиглалтад орох  болов уу” гэсэн сэтгэгдэл манай сайтад их байсан?

- Хүйтний улиралд барилгын ажил хийх нь эргээд чанарт муугаар нөлөөлдөг. Иймээс бид 2012 оны 12 сарын 20-ноос эхлэн 2013 оны 2-р сарын 20-н хүртэл 70 хоногоор барилгын ажлаа түр зогсоосон. Энэ 3-р сараас эхлэн дулаан сантехникээ аван албан ёсоор ажил эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор III улиралд ашиглалтад орох барилга IV улирал болон хойшилсон.  Хугацаандаа ашиглалтад оруулна гээд  чанаргүй барилга барьснаас захиалагч нартаа алдангийг нь төлөөд чанартаа анхаарахыг зорьсон.

-Чанар гэснээс Залуус хороолол хямд болохоор чанар нь хэр бол ? гэж асуух хүмүүс олон байна.

- Хямд бол чанар муутай гэж ойлгож болохгүй. Залуус хорооллын чанарт эргэлзэж байгаа хүнийг манай барилгыг ирээд үз гэж хэлье. Ирж үзээд барилгын явцтай танилцсан хүн чанарыг нь аяндаа харах биз ээ. Барилгын үндсэн хийц, дүүргэлт, өрлөгийг БНХАУ-ын хамтарсан барилгын компаниуд хийсэн. Гүйцэтгэл дээр Миний Сайншанд ХХК ажиллаж байгаа. Манай компани  Голомт банктай хамтран хэрэгжүүлж байгаа  хоёрдахь  төсөл нь “Залуус хороолол”. Эхнийх нь Зайсанд хаус, таунхаусын “Light residence” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Голомт банк хамтарч байгаа нь чанарын бас нэг баталгаа гэж бодож байна. Залуу гэр бүлд хямд үнэтэй, бага талбайтай орон сууц их хэрэгтэй байгаа эрэлтэн дээр тулгуурлан энэ төслийг хэрэгжүүлсэн. 2014 онд “Залуус хороолол”-оос хоёр дахин том “Залуучууд хороолол” –ыг барих төлөвлөгөөтэй байгаа. “Залуус хороолол”-ын чанар дараагийн “Залуучууд хороолол”-ын оршин суугчдийг бүрдүүлнэ шүү дээ.

- Үнэ хямд гэсэн атлаа лизингээр авах гэхээр үнэтэй болчих юм гэсэн сэтгэгдэл байсан. Үнийн талаар тайлбар хэлэхгүй юу?

- Манайх гурван төрлийн үнэ санал болгож байгаа. Хэрвээ захиалагч 96-100 хувь бэлнээр төлбөл  17 хувиар хямдруулж авах боломжтой. Ер нь урьдчилгаа их өгөх тусам байрны үнэ хямдарна гэсэн зарчмаар явж байгаа. Нөгөө хоёр нь график төлөлт болон банкны лизинг. Манайд хамгийн эх эрэлттэй байгаа 22,1 мкв-тэй F загварын орон сууц дээр жишээ авахад  20 хувиа төлөөд Голомт банкны лизингээр авбал 34сая 730мянга, 30 хувиар төлбөл 34сая 536 мянга, график төлөлтөөр 20 хувиа өгөөд байр ашиглалтад ортол төлөлтөө хийнэ гэвэл 20хувь нь 34сая 556мянга, харин 96-100хувь төлөлт хийвэл 28сая 100мянга гэсэн үнээр худалдан авах боломжтой.

- Манай www.shinebair.mn сайт дээр байгаа мэдээллээс гадна илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүмүүс хаана хандах вэ?

-Манай загварын байр Нэгдсэн 3-р эмнэлгийн урд ажиллаж байгаа. Энд ирээд дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн манай борлуулалтын албаны 77773333,77776666 утсаар ажлын өдрүүдэд 09-19 цагийн хооронд холбогдож мэдээллээ авч болно. Ажлын бус цагаар 99993377, 99106951, 99106981 гэсэн утсаар менежерүүдтэй холбогдон сонирхсон зүйлээ лавлаж болно.

 

Ж.Мөнхцэцэг

Бүх орон сууц
Шинэ орон сууцны
дундаж үнэ
Олон өрөө:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5+
Санал асуулга
Орон сууцны үнэ цаашид...
© 2012 - www.shinebair.mnУлаанбаатар хотын бүх шинэ орон сууцны мэдээлэл